Агуу Apple ээлжит шуугиант бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаад хэдхэн сар болж байгааг уншигч та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Apple Inc мобайл буюу зөөврийн төхөөрөмж үйлдвэрлэлтээр Sony, Samsung, Nokia зэрэг аваргуудыг хэдийн ардаа орхиод байгааг ноён Jobs конференц дээр бахархан ярьж байсныг мөн санаж байгаа байх. Тэрээр мөн бидний амьдралын хэв маягийг өөрчилж байгаа компьютер, гар утасны тухай цухас дурдсан юм. Компьютер бидний дижитал ертөнцийн бүх хэрэгцээг хангахад зориулагдсан төхөөрөмж боловч овор хэмжээнээсээ болоод хаана ч явсан хамт байж чадахгүй л байгаа. Харин гар утас хөгжсөөр, ухаалаг болсоор байгаа боловч бас л овор хэмжээ хүчин чадал жижигдэж байгаа учраас хязгаартай тулж байгаа. Тэгвэл компьютер болон гар утас хоёрын дундын вакуум орон зай үүсэж байгаа нь шинэ төрлийн бүтээгдэхүүнийг шаардаж байгаа аж. Энэхүү орон зайг юу нөхөх вэ? Хариулт нь tablet дээр бууж байна хэмээн ноён Jobs хэлээд iPad-ыг танилцуулсан. Тэрээр цааш нь iPhone бидний гар утасны тухай ойлголтыг бүрэн өөрчилсөн шиг iPad ч гэсэн хувьсал хийнэ хэмээн итгэлтэй хэлж байсан. Үүнийг цаг хугацаа л харуулах байх. Ямартай ч iPhone түүний хэлсэнчлэн гар утасны ертөнцөд хувьсал хийсэн нь үнэн. За олон юм нуршилгүй iPad дээр Microsoft Word-ыг яаж ашиглах талаар хэдэн юм бичий.
iPad нь iPhone, iPod touch-с олон зүйлээр ялгаатай боловч хамгийн том ялгаа нь документ засварлахад зориулагдсан юм. Дэлгэцийн хэмжээ, хэвтээ байрлал, гар холбох зэрэг нь iPad дээр баримт бичиг боловсруулах бүрэн боломжийг олгож байгаа юм. Гэхдээ iPad-д зориулсан Microsoft Word-ын ямар нэгэн хувилбар байхгүй байгаа нь жоохон харамсалтай. Гэхдээ энд ганц нэг гарц байна.
Word-ын баримтыг унших
Танд Word-ын баримтыг зүгээр л унших хэрэгцээ байна уу? Тэгвэл баримт бичгүүдээ зүгээр л iPad дээр хуулчих. iPhone үйлдлийн систем Word документыг уншдаг гэдгийг iPhone утас хэрэглэж байгаа хүмүүс мэдэж байгаа байх. iPad ч гэсэн iPhone үйлдлийн системтэй учраас адилхан уншина. Та унших гэж байгаа Word баримтаа и-майлтай хавсаргаад өөрлүүгээ илгээчих. Тэгээд л iPad дээрээ уншиж болно. Эсвэл Air Sharing HD – 10$, GoodReader – 1$, ReaddleDocs – 5$ болон pDownloader зэрэг файл шилжүүлдэг үнэгүй апп суулгаад баримтуудаа уншиж болно.
Word-ын баримтыг iPad дээр засахад бага зэрэг бэрхшээлтэй. Энд баримтыг засварлах хоёр сайн аргын талаар ярих гэж байгаа ч хоёулаа Word-ын зарим нэг боломжийг хязгаарладаг. Гэхдээ ямар боломжийг нь засварлаж болохгүй вэ гэдгийг мэдээд авчихвал асуудалгүй болно.
Pages (iPad-д зориулсан Apple-н Office апп) баримтыг засварлах
Apple Pages нь Word-ын ихэнх боломжийг уншиж чадна. Жишээ нь фараграфийн хэлбэр, жагсаалт (list), багана (columns), хүснэгт (tables), charts, дүрс (shapes), оруулсан график (imported graphics), хөл толгой (headers, footers). Гэвч Pages нь footnotes болон endnotes, hyperlinks, tracked changes, comments зэргийг iPad дээр уншиж чадахгүй. Хэрвээ та эдгээр зүйлийг хийсэн баримтыг iPad дээрээ хуулбал хасаад бусдыг нь танд харуулна (мөн фонт, групп, олон хуудас дамжсан хүснэгтийн зарим хэсэг нь алга болж магад).
Pages дээр Word-ын баримтыг хуулах нэг арга нь өөр лүүгээ и-майл илгээх юм. И-майл хүлээж авсан хойноо хавсралт дээр ундаа дараад нээсний дараа Pages-ыг сонгоод болох нь тэр. (зарим файл шилжүүлдэг апп-ууд Pages уруу шууд хуулах нь ч байдаг). Ингэж нээсэн бол Pages танд баримтыг хуулахад өөрчлөгдсөн зүйлс тухайлбал фонт өөрчлөгдөх зэргийг харуулна.
Pages дээр баримтаа засварласан бол өөрийнхөө компьютер дээр хуулах хэрэг гарна даа. Тэр үед iTunes нээгээд iPad -> Apps таб -> Pages гэж ороод өөрийнхөө баримтыг хуулаад ав.
Google документыг ашиглах
Google Docs-ын word баримт боловсруулагч веб апп нь Word өргөтгөлөөр импорт, экспорт хийж чаддаг учраас хэрэглэхэд хялбар. Google Docs-с Word файл хуулж авахад Google документ нь Pages-ээс зарим талаар дутагдалтайг та анзаарна. Жишээ нь арай цөөхөн фонттой, цөөхөн фараграф загвартай байдаг.
Харамсалтай нь Google Docs-ыг iPad дээрээ харж болохоос засварлаж болохгүй. Хэрэв та Safari дээр Google Docs-г нээвэл мөн л адил зөвхөн уншиж л болно. Тиймээс Google Docs-той шууд холбогддог iPad-д зориулсан засварлагчийг олох хэрэгтэй.









0 comments:
Post a Comment